Дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт "25 жилийн өмнө ардчиллынхны тавьсан хэдхэн шаардлагын нэг нь хэвлэлийн эрх чөлөөг хангах тухай байсан", "Шинэчлэлийн салхи сэвэлзэж автобус ухаажна", "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкыг 46 улс байгуулахаар боллоо", "Багануурынхныг сүлжээгээр залилагч эмэгтэй нийслэлд салбараа нээсэн байв" зэрэг сонирхолтой материалыг нийтлэжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Гавьяат жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо: Төрсөн дүү шигээ хайрладаг Билгүүнийхээ араас ямар их харамсаж байна вэ", "Олон улсын гэрлийн жилийн Монгол дахь нээлт боллоо", "Г.Алтан: Хэн нь хууль зөрчсөнийг хуульчид хараад мэдэж байгаа биз" зэрэг материалыг онцлосон байна.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас "Мөрдөн байцаагчийн өрөөн дэх нээлттэй эрүү шүүлт", "Монгол улсаа хаантай болгоё", "Оюутолгойн экспортын орлого 1.6 тэрбум долларын хэд нь Монголд үлдсэн бэ" зэргийг уншаарай.
“Ардчилал” сонины өнөөдрийн дугаарт "Улаанбурхан өвчин таван жилийн дараа Монголд дахин бүртгэгдлээ", "Хөгжлийн банкны "банк" гэдэг статусыг өөрчилье", "Шүрэнгийн УЦС-ыг Оросууд эсэргүүцсээр байна", "12 нэр төрлийн архи шаардлага хангасангүй" зэрэг материалыг онцлон нийтлэсэн байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.