Шууд Chart

Эмэгтэйчүүдийн хоккейн ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

2015-04-02 10:33:44

Шведийн Мальмо хотноо болж буй 16 дахь удаагийн шайбтай хоккейн эмэгтэйчүүдийн ДАШТ-д дэлхийн шилдэг найман баг оролцож хагас шигшээ дөрвөн баг тодорлоо.

Өнгөрсөн шөнө ОХУ-ын хоккейчид Шведийг 2:1, Финланд Швейцарийг 3:0-ээр хожсоноор медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Ингэснээр хагас шигшээд АНУ-ОХУ,  Канад-Финландын багууд учраа таарна.

ДАШТ-д Швед тав, Швейцарь зургаадугаар байрт шалгарлаа. Харин Азийн төлөөлөл Япон улс Германы багтай долоодугаар байрын төлөө өрсөлдөх юм. Тэд хэсэгтээ Швед, Германыг хожиж, цахиур хагалсан юм.

Хагас шигшээ тоглолт  маргааш /IV.3/ болох ба АНУ-ОХУ, Канад-Финланд тус тус тоглож, 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-ний өдөр өндөрлөнө.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Эмэгтэйчүүдийн хоккейн ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо  
Үзсэн: 1286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй