Шууд Chart

Месси нэгт, Роналдо 29-т эрэмбэлэгдлээ

2015-04-02 10:56:10

Хөлбөмбөгийн ажиглалт судалгааны төвөөс Дэлхийн шилдэг довтлогчдыг чанараар нь эрэмблэсэн байна. Хамгийн хачирхалтай нь 2014 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдо "ТОП 10"-т багтсангүй, тэрээр 29-т эрэмбэлэгджээ. 

Ажиглалт судалгааны төвийнхөн эрэмбээ гаргахдаа оновчтой цохилтын хувь, гоолын боломж бий болголт, үр ашигтай дамжуулалтаар тоглолтыг авч явах чадвар, өрсөлдөгчдийн эсрэг аюултай нөхцөл байдлыг үүсгэх чадвар, хамгийн бага боломж ашиглан гоолдож буй байдал зэрэг үзүүлэлтийг шалгуур болгожээ.

Ингээд дүн гарахад Леонель Месси хамгийн гүйцэтгэл өндөртэй довтлогчоор шалгарч нэгдүгээрт жагссан байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Месси нэгт, Роналдо 29-т эрэмбэлэгдлээ  
Үзсэн: 2360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.36.xxx [182.160.36.xxx] 2015-04-03 18:54
Энэ ч арай үгүй байлгүй дээ.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-04-03 09:16
Гахайнууд шал худлаа дүн гаргачихаж

Бидэнтэй нэгдээрэй