Шууд Chart

Цаг урагшлуулсан нь 66.9 хувийн үр дүнг үзүүлжээ

2015-04-02 11:30:09

Замын хөдөлгөөнд оролцогчид, багш, ажилчид, эцэг эхчүүд зэрэг нийт 11409 хүнээс цагийн хуваарийн өөрчлөлт, үр дүнгийн талаар судалгаа авахад судалгаанд хамрагдсан иргэдийн 66.9 хувь нь ажил эхлэх, дуусах цагийн хуваарийн өөрчлөлт нь үр дүнтэй байна гэсэн бол 54.6 хувь нь цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаар замын түгжрэл буурсан, 53.7 хувь нь нийтийн тээврийн ачаалал багассан гэжээ. Харин хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж өгөхөд цагийн хуваарийн өөрчлөлт нь хүндрэлтэй байгаа эсэх талаар судалгаанд оролцогчдын 50.3 хувь нь ажил эхлэх цаг, 45.8 хувь нь ажил тарах цаг хүндрэлтэй байна гэжээ.

“Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох ажлын хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн ачааллыг өмнөх үетэй харьцуулан судлав.

Ажлын 10 хоногийн хугацаанд иргэдээс санал асуулга, зорчигч урсгалын судалгаа болон автобусны зогсоол дээрх ачааллыг судлахад:

Ажил эхлэх тарах үеийн цагийн хуваарьт өөрчлөлт орох захирамж гарахаас өмнө хийсэн зорчигч урсгалын судалгаагаар өмнөх онд өглөөний 07:00-08:00 цагийн хооронд 1 тээврийн хэрэгсэл 152 зорчигч тээвэрлэсэн бол захирамж гарснаас хойш хийсэн судалгаанаас үзэхэд 135 зорчигч тээвэрлэж автобусны зорчигч дүүргэлт өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар буурсан бөгөөд ажил эхлэх үед зорчигч багтахгүй байх асуудал багассан эерэг үзүүлэлт гарчээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Цаг урагшлуулсан нь 66.9 хувийн үр дүнг үзүүлжээ  
Үзсэн: 1017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2015-04-02 11:45
ажлын цагийн цагийн хуваарийг зөрүүлж өөрчилсөн бол 1 хэрэг. бүх цаг адилхан урагшилахад ямар ч өөрчлөлт гарахгүй. Уралдаан эхлэх цагийг урагшлуулж, хойшлуулахад ролцоогчдын хувьд ялгаа гарах уу? Тархи угаасан мэдээлэл найруулж бичихээ больж үз...!

Бидэнтэй нэгдээрэй