![](/uploads/201504/news/thumb/69d1406a3ccd28f149b1337226a6e631_x3.jpg)
АНУ-ын парламентад Ардчилсан намаас сонгогдсон Роберт Менендес тэргүүтэй хэсэг сенаторчид "ОХУ-аас 2018 онд хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийг нь хураах хэрэгтэй" хэмээн ФИФА-д хандаж захидал хүргүүлсэн байна.
Тэд захидалдаа "Бие даасан тусгаар улс Украины эсрэг явуулж буй В.Путины хүчирхийллийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд тус холбооны /ФИФА/ 40 гаруй орон энэхүү түрэмгийлэл, хүчирхийллийн эсрэг дэлхийн улс орнуудын зүгээс авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнд нэгдээд байгаа"-г сануулжээ.
Гэтэл энэ эсэргүүцэлтэй бараг зэрэгцэн Менендес сенатортай холбоотой авлигын хэрэг мандаад эхэлсэн тухай Вашингтон Пост сонин мэдээлсэн байна. Түүнийг "Найман удаагийн тохиолдлоор авлига авсан байх магадлалтай" хэмээн бичиж байгаа ба мөн албан тушаалаа урвуулан ашиглаж байсан гэдгийг дурджээ.
1980 оны бага Харрисон Уильямстай холбоотой дээд зиндааныхны авлигын хэргээс хойш өнөөдрийг хүртэл ийм төрлийн хэл ам гарч байгаагүй болохыг тус сонин онцлон тэмдэглэсэн байна. Тэр Харрисон нь мөн л Ардчилсан намын "этгээд" байсныг сануулжээ.
Роберт Менендес: ОХУ-аас 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийг нь хураах хэрэгтэй | ||
Үзсэн: 2819 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.