Шууд Chart

Өнөр хорооллын дөрвөн замын уулзвараас Гэмтлийн эмнэлэг хүртэлх замыг хаана

2013-08-23 17:34:50

Хотын замын зарим уулзварыг өргөтгөн шинэчлэх ажил өрнөж буйтай холбогдуулан хааж байгаа юм. Баянгол дүүргийн X хорооллын уулзварын хойд талын буюу зүүнээс баруун тийш чиглэсэн зорчих хэсгийн хөдөлгөөнийг өчигдөр 00.00 цагаас энэ сарын 23-ны 07.00 цаг хүртэл, урд талын буюу баруунаас зүүн тийш чиглэсэн зорчих хэсгийг өнөөдөр 00.00 цагаас 24-ны 07.00 цаг хүртэл хаана.

Мөн Тасганы овооны баруун уулзварын хойд хэсэг буюу зүүнээс баруун тийш чиглэсэн зорчих хэсгийг энэ сарын 23-ны 07.00 цаг хүртэл хаах юм. Саппорогийн буюу Өнөр хорооллын дөрвөн замын уулзвараас Гэмтлийн эмнэлгийн урд уулзвар хүртэлх урдаас хойш чиглэлийн зорчих хэсгийг маргааш 07.00 цагаас эхлэн  долоон хоногийн хугацаатайгаар тус тус хаахаар болжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Өнөр хорооллын дөрвөн замын уулзвараас Гэмтлийн эмнэлэг хүртэлх замыг хаана  
Үзсэн: 1485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй