Шууд Chart

Хулгайлагдсан залуу 19 жилийн дараа ээж, аавыгаа олжээ

2013-08-23 17:51:16

Хятадын Гуанжоу хотын оршин суугч 21 настай залуу Ксиао Жи гэнэтийн бэлэг хүртсэн байна. Тэрбээр бараг 20 жилийн уйгагүй эрэл хайгуулын дүнд ДНК сорилын тусламжтайгаар өөрийн төрсөн эцэг, эхийг олжээ. Мань эрийг хоёр настай байхад нь аав, ээжээс нь салгаад зэргэлдээх Фузянь мужид аваачсанаар үлдсэн амьдралаа тэнд өнгөрүүлсэн аж. “Балмад этгээдүүд намайг өөр хүмүүст худалдсан. Тэр үед би жаахан хүүхэд байлаа. Өргөж авсан ээж, аав маань хэзээ ч миний энэ түүхийг надад ярьж байгаагүй” гэж Ксиао Жи ярилцлага өгчээ.

Түүний төрсөн ээж, аав хүүгээ алдаад уй гашууд автан олон жилийн туршид түүнийг эрж хайсан байна. Хууль сахиулах байгууллагынхан тэдний хүүхдийг олоогүй тул ээж, аав нь алга болсон хүүхдээ өөрсдөө эрэн сурвалжилж эхэлжээ. Бараг 20 жилийн дараа тэд баярт мэдээ дуулсан аж. Зэргэлдээх хотод тэдний ДНХ үзүүлэлттэй адилхан шинж тэмдэг бүхий нэг залуу олдсоныг мэдэгдэв. Хүүг өргөж авсан эцэг нь хулгайлагдсан хүүхэд үрчилж авсан гэдгээ мэдээгүй гэж мэлзжээ.
Тэрбээр үл таних нэг этгээд гудамжинд түүнд хүүг өгөөд, түүнийг тэжээж чадахгүй байгаа тул өсгөхийг гуйсан гэж өгүүлэв. Харин оюутан залуу одоо дөрвөн ээж, аавтай болсон гэж мэдэгдэв. Тэрбээр бүгдтэй нь сайхан харилцаатай байхыг хүсч байгаа гэнэ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хулгайлагдсан залуу 19 жилийн дараа ээж, аавыгаа олжээ  
Үзсэн: 1780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй