Шууд Chart

“11 11 төв”-д 940 иргэн санал хүсэлтээ илэрхийлжээ

2013-08-23 18:01:19

Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв”-д 8 дугаар сарын 13-22-нд 940 иргэн нийгмийн шинжтэй асуудлаар санал хүсэлтээ илэрхийлсэн байна.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт газрын хөрс ухаж сүйдэлж байгаа талаар малчин Н.Эрдэнэхүү мэдээлжээ.
Мэдээллийн мөрөөр аймгийн мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран шалгалт хийж, байгаль орчин сүйтгэсэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо гэж МХЕГ-аас хариу ирүүллээ.
 
Мөн Хөвсгөлийн цаа буга цөөрснөөс цус ойртох үзэгдэл гарч болзошгүй байна, иймд ОХУ болон Скандиновын орнуудаас цаа буга авчран нутагшуулах хэрэгтэй гэж иргэн А.Отгон санал дэвшүүлсэн байна. Түүний саналыг “11 11 төв”-ийн хамт олон холбогдох байгууллагад уламжлан хүргэжээ.
 
Улмаар Шинээр баригдаж буй цэцэрлэгүүд хугацаандаа ашиглалтад орохгүй, цэцэрлэг хүрэлцэхгүйгээс хүүхдээ бүртгүүлэхэд ачаалал үүсч, нийслэлчүүд бухимдалтай байна гэсэн мэдээллийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яам тодорхой зохицуулалт хийн, хариу хүргэхээр болжээ.
 
Мөн түүнчлэн Орон сууцны халуун усны хязгаарлалт, Нарантуул зах дотор зам барих болон автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах шийдвэртэй холбогдуулан 400 гаруй иргэн санал бодлоо илэрхийлжээ. Зах дотор зам барих шийдвэрээ цуцлахыг Нарантуул захын түрээслэгчид хүссэн бол хичээлийн шинэ жил эхлэн ачаалал эрс нэмэгдэх үед замын хөдөлгөөний зохицуулалт хийхээр болоод байна.
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“11 11 төв”-д 940 иргэн санал хүсэлтээ илэрхийлжээ   
Үзсэн: 1413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй