Шууд Chart

Зургаан аймагт ургасан мансууруулах төрлийн ургамлыг устгажээ

2013-08-23 18:03:39

 
Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис, хэрэглээтэй тэмцэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлыг цэвэрлэх  “Устгал” нэгдсэн арга хэмжээг явуулж байна.
 

Энэ арга хэмжээний хүрээнд Улсын мөрдөн байцаах газар болон Эрүүгийн цагдаагийн газар, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид төвийн бүсийн болон хот суурин газрын ойр орчмын нутаг дэвсгэрийн ойролцоо ургах ургамлуудыг устгажээ.
 

УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, дэд хурандаа Н.Болдын хэлснээр “Мансууруулах төрлийн ургамал буюу зэрлэг ургамлын өвс аймаг болгонд ургадаг. Гэхдээ илүү ихээр ургадаг зургаан аймгийн ургамлыг устгах, шатаах ажлыг хийсэн. Учир нь, тус ургамлууд нэг жилийн настай байдаг тул ургахад нь устгаад байвал дахиж ургахгүй байх талтай юм” гэв.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Зургаан аймагт ургасан мансууруулах төрлийн ургамлыг устгажээ  
Үзсэн: 1658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй