Шууд Chart

"Эдийн засгийн форум-2015" өнөөдөр үргэлжлэн хуралдана

2015-04-03 08:12:03

Засгийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын эдийн засгийн чуулган” өнөөдөр Төрийн ордонд хоёр өдөртөө үргэлжлэн зохион байгуулагдана. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлнэ.

Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа "Монголын эдийн засгийн чуулган"-д 1500 гаруй төлөөлөгч оролцож байна. Үүнээс 200 гаруй нь Монгол болон бусад улсаас ирсэн хэвлэлийн ажилтнууд байна. Харин үлдсэн 1300 орчим  нь гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөгч, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх байгууллагын төлөөллүүд болон Монголд үйл ажиллагаа тогтвортой явуулдаг гадны хөрөнгө оруулагч 50 орчим компанийн төлөөлөл энэ форумд оролцож байгаа.

Өнөөдрийн хөтөлбөр:

09:00 -09:30 Нээлтийн үйл ажиллагаа: МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

НЭГДСЭН ХУРАЛДААН
09:30-11:00  Их танхим:  Монгол Улсын алсын хараа

САЛБАР ХУРАЛДААН:
11:30-13:00 Их танхим: Өрсөлдөх чадвар, орон нутгийн бүсчилсэн хөгжил
                      А танхим: Маргаан таслах мэргэжлийн байгууллага (мэргэшсэн шүүх, мэргэшсэн арбитр) ба бизнесийн харилцаа
                      Б танхим:  Эрүүл мэндийн салбарын менежмент
13:00-14:00 Их танхим:  Ажил хэрэгч үдийн зоог: /TBC/

14:00-15:30 Их танхим:  Эдийн засгийн түншлэл: Хамтын ажиллагаагаар дамжуулан экспортыг нэмэгдүүлэх нь
                      А танхим:  Хууль тогтоомжийн тогтвортой, тодорхой байдал ба бизнес
                      Б танхим:  МУ-ын худалдаа, аж үйлдвэрийн хөгжил

16:00-17:30 Их танхим:  Найрсаг Улаанбаатар
                      А танхим:  МУ-ын Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх
                      Б танхим:  Уул уурхайн салбар хаашаа чиглэнэ вэ?

НЭГДСЭН ХУРАЛДААН
17:30-18:00  Их танхим:  МУ-ын УИХ-ын дарга Зандаахүүгийн ЭНХБОЛД...


"Эдийн засгийн форум-2015" өнөөдөр үргэлжлэн хуралдана  
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй