Завхан аймгийн Завханмандал сумын Агуй цахир гэдэг газраас XI-XII зуунд хамаарах ховор олдвор буюу эмэгтэй хүний араг яс өнгөрсөн нэгдүгээр сард олдсон билээ. Олдворыг анх сумын байгаль хамгаалагч Ж.Эрдэнэ-Очир олж мэдээд аймгийнхаа холбогдох газарт мэдэгдсэн байна. Анх олоход олдвор тойроод чулуугаар хүрээлсэн бөгөөд тэр хүний эдэлж хэрэглэж байсан зүйлс нь байсан байна.
Түүнийг нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд ирж хүлээж аван Нийслэл рүү онгоцоор тээвэрлэн авчраад Үндэсний түүхийн музейд хүлээлгэж өгсөн юм байна. Одоогоор судалгаанд оруулчихаад байгаа бөгөөд цаашид нарийвчлан судлах юм гэнэ. Урьдчилсан байдлаар XI-XII зуунд хамаарах хүний араг яс олдсон байж магадгүй, яг гүйцэд судлагдаагүй зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг эх сурвалж хэлжээ.

ССАЖЯ-ны Соёлын газарт хүлээлгэж өгөөд тэндээс Үндэсний түүхийн музейд тавьсан ажээ. Эд өлгийн зүйлст нь тэр хүний эдэлж хэрэглэж байсан болов уу гэмээр зүйлс нь байсан. Тухайлбал, шөвөг, даавуу, сам, хайч зэрэг байсан аж. Хамгийн гол нь хамаагүй мэдээлэл өгөөд газар нутгийг нь олонд зарлаад байвал олз хайсан тэнэмэлүүд мэдээллийн мөрөөр очоод сүйтгэх устгах ажил хийх гээд байдаг халтай. Үндэсний түүхийн музейгээс ч энэ талаар мэдээлэл өгөхгүй байгаа гэнэ.
Завханмандал сумаас олдсон ховор олдворыг судлах, үнэлгээ хийх ажил явуулж байна | ||
Үзсэн: 1870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.