
Өнгөрөгч лхагва гарагт дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй таалал төгссөн билээ. Түүний нас барсан харамсалт мэдээлэлтэй зэрэгцэн дараагийн өндөр настныг зарласан байна. Энэхүү эмэгтэй АНУ-ын Арканзас мужид амьдардаг бөгөөд өдгөө 116 настай аж. Түүнийг Гертруда Уивер гэдэг бөгөөд өөрийн урт наслалтын нууцыг “Би бүх насаараа бурханыг хайрласан. Бас өдөр бүр шаргуу ажиллаж, эргэн тойрныхоо бүх хүнд хайр халамжийг түгээдэг байсан учраас өнөөдөр энэ өндөр насны босгон дээрээс шинэ ертөнцийг харж байна” хэмээн ярьжээ.
Арканзас мужийн захирагч Гертрудагийн тухай “Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй гэр бүлийн хамт манай мужид амьдарч байгаа нь үнэхээр нэр төрийн хэрэг юм. Энэ эмэгтэй манай мужид амьдарч байгаа 1900 оноос өмнө төрсөн дөрвөн хүнийг нэг нь” гэсэн байна.
Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 116-тай | ||
Үзсэн: 1381 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.