Шууд Chart

Эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн хуралдаан эхэллээ

2015-04-03 10:08:00

"Монголын Эдийн засгийн чуулган"-ы хоёр дахь өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэллээ. Тэрбээр өөрийн хэлсэн үгэндээ энэ жилийн Эдийн засгийн чуулган их үр өгөөжтэй болж байна хэмээгээд өчигдөр Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал зэрэг сэдвүүдээр хуралдсан бол өнөөдөр орон нутгийн хөгжил болон маргаан таслах мэргэжлийн байгууллага зэрэг сэдвүүдээр хуралдах гэж буй нь сайшаалтай байна хэмээсэн юм.

Өнгөрөгч 2012 онд манай улс "Дэлхийн эдийн засгийн чуулган"-д оролцож ирсний дараа эх орондоо ийм эдийн засгийн чуулган хийж асуудлуудаа ярилцаж байя гэдэг санал гаргасан нь одоо уламжлал болоод зохион байгуулагдаж буйд баяртай байна гэдгийг Ерөнхийлөгч өөрийн үгэндээ онцолсон. Мөн эдийн засгийн энэхүү чуулган бол ирэх жил хүртэл манай улсын бизнес эрхлэгч, улс төрчид, Засгийн газар болон гадаадын хөрөнгө оруулагчид ямар байр суурьтай байгааг илэрхийлдэг чухал уулзалт гэсэн юм.
 
Түүнчлэн Ерөнхийлөгч Монголын үндэсний эрх ашиг гэдэг бол эх орны хөгжлөөр илэрдэг зүйл гээд эдийн засгийн таатай суурь тавигдаж байж эх орны хөгжил, улмаар үндэсний эрх ашгийн асуудал яригдана гэлээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бидний олсон амжилт, сүйрэл, хийрхэлтэйгээ тэнцэж байна. Одоо бүр хасах руу явж байна. Тиймээс бид үүнийг голдрилд нь оруулах хэрэгтэй гэдгийг онцолж байлаа. Мөн тэрбээр энэ үеэр Засгийн газарт иргэдтэйгээ хамтарч баялаг бүтээх, газрыг эргэлтэд оруулах зэрэг хэд хэдэн асуудалд анхаарал хандуулахыг хүссэн юм.
 
Тэрбээр энэ үеэр нэг зүйлийг онцолж хэлсэн нь гадны улсын иргэнд таагүй хандсан аль нэг тохиолдол бол манай улсын нийт иргэдийн болон төр засгийн бодлого биш гэдгийг дэлхий дахинд ойлгуулах ёстой гээд өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хийсэн мэдэгдлийг соёлтой хүний үйлдэл хэмээн дэмжиж байна гэсэн юм.
 
 
Үүний дараа эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн нэгдсэн хуралдааны сэдэв “Монгол Улсын алсын хараа” байх бөгөөд тус хуралдааныг нээлттэй мэдлэг боловсрол сангийн тэргүүн Д.Энхбат хөтлөж Засгийн газрын тэргүүн Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Академич П.Очирбат, Ардын жүжигчин Д.Сосорбарам нар оролцох юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн хуралдаан эхэллээ  
Үзсэн: 1897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
77.221.18.xxx [77.77.231.xxx] 2015-04-03 16:56
Монголын дээгүүр нисдэг онгоц 3%-аар нэмэглэнэ. Энэ 2015 онд энэ нөгөө Герман японтой хийсэн гэрээ уулзалт амжиллтай хйисэнтэй холбоотлй байх
37.203.88.xxx [93.180.101.xxx] 2015-04-03 16:54
2014 онд бий болсон шинэ бизнесийн 95% нь уул уурхайн бус салбарынх ш дээ салбарууд дээрээ анхаар ч ажиллах хэрэгтэй уул уурхай бол ажиллах нь тодорхой
92.36.173.xxx [92.36.173.xxx] 2015-04-03 16:51
энэ жил 93 сургууль барьж ашиглалтанд оруулахаар төсөв баталсан энд хичнээн хүнийг ажлын байртай болгоно гэж бодохоор их баяртай байгаа
92.240.54.xxx [92.240.54.xxx] 2015-04-03 16:49
тнхх үр дүн гарч байгаа учираас японруу төрийн 3 өндөрлөг айлчилсанаар олон асуудлуудыг шийдэж байгаа
95.156.134.xxx [95.156.134.xxx] 2015-04-03 16:46
Багануурт цахилгаан станцыг 2015 онд эхлүлнэ гэсэн нь амжилттай хэрэгжүүлээрэй амжилт
128.65.104.xxx [128.65.104.xxx] 2015-04-03 16:44
21 аймгийг засмал замтай болгох талаар 10н жилийн өмнө ярьж эхэлсэн одоо 6 аймаг дутуу байгаа энийг хурдхан дуусгах хэрэгтэй
103.9.89.xxx [81.93.70.xxx] 2015-04-03 16:44
Хямрал ямар ч өвчин байсан бид эдгээгээд авна
103.9.89.xxx [81.93.70.xxx] 2015-04-03 16:43
2014 онд Монголд бий болсон бизнесүүдийн 80% нь уул уурхайн бус.Энэ бол САЙН МЭДЭЭ.Гайхамшигтай мэдээ.Одоо дэмжих,зохицуулах л...
103.9.89.xxx [85.92.234.xxx] 2015-04-03 16:42
Монгол төрийн донжийг сайжруулах цаг болсон сайхан хэллээ
103.9.89.xxx [103.9.89.xxx] 2015-04-03 16:40
Монгол ажилтан өдөрт дунджаар 5$ бүтээж байна.Хөгжингүй оронд 90$ байна.Дор хаяж 30$ хүргэмээр байгаа юм.
103.9.89.xxx [103.9.89.xxx] 2015-04-03 16:39
сайхан нээлээ ёстой л төрийн тэргүүн хүн шиг хэлж ярьж байна даа

Бидэнтэй нэгдээрэй