Энэ дөрөвдүгээр сард Монгол үндэсний бөхийн 10 барилдаан зохион байгуулагдах онцгой сар тохиож байна. Эхний барилдаан маргааш МҮБӨ-нд эхлэх бол үргэлжлүүлэн гурван ч барилдаан шил даран зохион байгуулагдахаар товлогджээ. Ийнхүү дөрвөн өдөр дараалсан барилдаантай.
- IV сарын 4-ний бямба гараг буюу маргааш 14:00 цагаас "Улсын начин Т.Артагийн нэрэмжит" аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан
- IV сарын 5-ны ням гарагт 14:00 цагаас "Сонгинохайрхан уулын хишиг" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
- IV сарын 6, 7-ны даваа, мягмар гарагт 09:00 цагаас "Хан Хэнтийн аварга" дэвжээний нэрэмжит сумын цолтнуудын барилдаан
- IV сарын 7-ны мягмар гарагт 14:00 цагаас "Ардчилсан намын 25 жилийн ой"-д зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болох гэж байна.
Үндэсний бөхийн дэвжээнээ дараалсан дөрвөн барилдаантай | ||
Үзсэн: 1306 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.