
Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Бор булангийн талбайд өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд гал түймэр гарчээ. Гал түймрийн улмаас 21 мянган га газар шатаж, нэг адуу үхэж, 17 адуу галд түлэгдсэн гэх албан бус тайлбарыг аймгийн Төрийн захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн өгсөн юм. Харин энэ талаар Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагай “Одоогоор галын нөхцөл шалтгааныг тодруулахаар долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Яг хэдэн адуу галд өртсөн бэ гэх мэдээлэл алга. Албаныхны ярьж буйгаар нэг адуу галд өртөж, үхсэн. 17 адуу түлэгдэж, нүд нь сохорсон адуунуудаа эзэд нь нядалсан байсан. Тэдэнтэй миний бие уулзсан. Гал гарсан бүс манай сумын хадлан хаддаг томоохон бүс нутаг. Гэхдээ энэ газарт ойрын гурван жил хадлан хадаагүй. Эхний таамгаар гал хөрш зэргэлдээ орших Заамар сумаас орж ирсэн гэж үзэж байна” гэлээ.
Түймэрт өртсөн 16 адууг эзэд нь нядалжээ | ||
Үзсэн: 1329 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.