Шууд Chart

Энэ сард баяр наадмын нэгдсэн төсвийг гаргана

2015-04-03 14:18:48

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа. Тус хурлаар үндэсний болон салбар хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, салбар хороодын ажлын төлөвлөгөө, баяр наадмын төсвийн төслийг давхар хэлэлцсэн юм. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо есөн салбар хороодод хуваагдаж ажиллах юм байна. Тухайлбал, үндэсний бөх, сур харваа, хурдан морь, шагай, тохижилт-засвар, худалдаа үйлчилгээ, төрийн ёслолын үйлчилгээ, урлаг соёл, хэв журам сахиулах болон хэвлэл мэдээлэл, сурталчилгааны гэсэн чиглэлээр салбарлаж ажиллана.

Баяр наадмыг Зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд У.Хүрэлсүх зохион байгуулалтын ажил хэлэлцэж дуусаад, "Өнөөдөр салбар хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Иймд салбар хороод ойрын үед тус тусдаа хуралдах хэрэгтэй. Баяр наадам хүртэл гурван сар орчмын хугацаа байна. Иймд баяр наадмын бэлтгэл ажлыг эртнээс хангах бололцоотой гэсэн үг. Хариуцсан ажлынхаа хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг болон бусад газруудад очиж ажилла. Түүний зэрэгцээ энэ сарын 15 гэхэд нэгдсэн төсөв гаргах нь зүйтэй. Дараагийн хурлаар тодорхой чиглэлийн ажлуудыг төлөвлөгөөндөө тусгаж оруулж ирэх хэрэгтэй" гэлээ.
 
Мөн тэрбээр Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороо одооноос хэвлэл мэдээллийнхэнтэй, ялангуяа телевизийнхэнтэй уулзаж, ямар зохион байгуулалтаар наадмыг үзэгч олонд хүргэх талаар зөвшилцөх нь зүйтэй гэсэн бодолтой байгаагаа хэлсэн. Түүнчлэн баяр наадмаа гадаадад сурталчлах ажлыг Гадаад хэргийн яамны холбогдох албаныхантай хамтарч хийх нь зүйтэй гэсэн санал энэ үеэр гарч байлаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

Энэ сард баяр наадмын нэгдсэн төсвийг гаргана  
Үзсэн: 1208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
178.115.131.xxx [178.115.131.xxx] 2015-04-03 14:57
jiliin jild soliot sosorbaramiin boolohiig harmaargui baina bas tosvoos mongo zohidogiig ni boliulaachee naadam bol an namiin heden hulgaich shou zohiodog gazar bish ard tumen naaddag toriin naadam an nii man nii luivarchidaa zugeer naaduulchihaarai

Бидэнтэй нэгдээрэй