АНУ-ын Миами хотноо болж буй талбайн теннисний “Miami Open” тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээд өрсөлдөх теннисчид тодорлоо. Пүрэв гарагийн шөнө болсон тоглолтод АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс Румыний Симона Халепийг гурван сэт үргэлжилсэн тоглолтод 6:2, 4:6, 7:5-аар хожиж, аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Нөгөө хэсгээс Испанийн Карла Саурес Наварро шигшээд шалгараад байсан юм.
Ийнхүү “Miami Open” тэмцээний энэ жилийн аваргын төлөө дэлхийн манлай теннисчин Серена Уильямс, Испанийн К.Наварро нар тоглох юм. Шигшээ тоглолт бямба гарагт болно.
Тус тэмцээнд 12-т эрэмбэлэгдсэн испани теннисчний хувьд шөвгийн наймд Винус Уильямсыг хожиж байсан бол шигшээд Серенатай учраа таарлаа.
Дэлхийн тэргүүн теннисчин Серена Уильямсын хувьд Германы Сабин Лисицкийг хожиж, хагас шигшээд шалгараад байсан бөгөөд энэ түүний 700 дахь ялалт юм. Түүний хувьд 700 тоглолтод ялалт байгуулсан найм дахь теннисчин болж байна. Энэхүү амжилтыг Мартин Навратилова нийт 1142 удаа хожил авсан амжилтаараа жагсаалтын нэгдүгээрт бичигддэг юм. 5.3 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний шигшээ тоглолт бямба гарагт болно.
Серена, Наварро нар аваргын төлөө тоглоно | ||
Үзсэн: 1116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.