МЗЭ-ийн шагналт, сэтгүүлч, яруу найрагч Д.Ган-Очирыг Монголын орчин цагийн дуу хөгжмийн урлагт өөрийн хувь нэмрийг оруулж яваа хүмүүсийн нэгээр нэрлэхгүй байхын аргагүй билээ.
Түүний шүлгээр бүтсэн олон сайхан дууг “Камертон”, “Номин талст”, “Харанга”, “Хурд”, “Никитон”, “Салхи”, “Фрийзон”, Б.Сарантуяа, Т.Ариунаагаас эхлээд үе үеийн шилдэг хамтлаг дуучид дуулж сонсогчдын хүртээл болгосон байдаг.
Д.Ган-Очир найрагч дууны яруу найрагт зүтгэсэн 20 гаруй жилийн хугацаандаа хэдэн зуугаар тоологдох дууны үг бичсэн бөгөөд үүнээсээ хоёр зуун дууг нь сонгож эмхэтгэн “Дуурсахуй” хэмээх дуун боть болгосон байна.
“Дуурсахуй” боть хэвлэгдлээ | ||
Үзсэн: 1550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.