Шууд Chart

Булган аймагт гарсан түймэрт 13 адуу шатжээ

2015-04-06 11:23:00

Өнгөрөгч сарын 27-ны өдөр Булган аймгийн Баяннуур, Төв аймгийн Заамар сумын залгаа нутагт хээрийн түймэр гарсан талаар бид өмнө мэдээлж байсан. Энэ сарын эхээр нутгийн удирдлагууд шуурхай ажлын алба гарган хохиролын хэмжээ болоод хичнээн мал түймэрт өртсөн талаарх ерөнхий мэдээллийг гаргажээ. Ажлын хэсгийг ахласан Онцгой байдлын газрын дарга хурандаа н.Төмөрбаатар “Түймрийн улмаас нийт 2400 орчим га талбай сүйдсэн, 13 адуу шатсан, гурван адуу түлэгдсэн  гэх албан мэдээ гарлаа. Энэхүү мэдээг шалгаж байх явцад нэг хүндрэлтэй зүйл гарсан нь малчид хорогдсон адууныхаа тоог нотлох баримтгүйгээр нэмэгдүүлж байгаа нь бодит хохиролыг тооцоход хүндрэл учруулж байна” гэж ярилаа.

Гал түймэр гарсан уг нутаг дэвсгэр нь хадлангийн талбай учраас иргэд гараар гал унтраах ямарч боломжгүй байсан аж. Түймрийн шалтгааныг тодруулахаар Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Булган аймагт гарсан түймэрт 13 адуу шатжээ  
Үзсэн: 1239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй