Шууд Chart

Улаанбурхан туссан хүүхдүүдийн ихэнх нь вакцин хийлгээгүй байна

2015-04-06 11:42:46

2010 оноос хойш манай улсад огт бүртгэгдээгүй  улаанбурхан өвчний анхны тохиолдолд  өнгөрсөн сарын 18-нд эмнэлгийн байгууллагад бүртгэгдээд байна. Энэ сарын хоёрны өдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний 383 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа ба үүнээс  108 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байгаа юм.

Улаанбурхан өвчний  тууралт нь бусад тууралтаас өвөрмөц ялгаатай бөгөөд тууралт бүх биеэр нэгэн зэрэг гардаггүй байна. Тодруулбал, тууралт нь толгой хэсгээс эхэлж гараад чих хавиар туурах, мөн нүүр, хүзүү, гар хөл гэх мэт шаталсан дараалалтай туурдаг. Нөгөө талаар нүд улайх, нус гоожих, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тиймээс ганцхан тууралтаар оношлох боломжгүй. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай харъяа дүүргийн өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгүүдэд хандах хэрэгтэй гэдгийг мэргэжлийнхэн хэлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд дунд улаанбурхан өвчний  вакцинд хамрагдаагүй, дархлаа сул, суурь өвчтэй, тураалтай, олон дахин эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг, амьдарч буй орчин нөхцөл нь тааруу, гэр хорооллын бага насны хүүхдүүд цөөнгүй хувийг эзэлж байна. Түүнчлэн ихэнх хүүхдүүд нь товлолт вакциндаа ямар нэгэн шалтгаанаар хамрагдаагүй байсан байна. Тиймээс эцэг, эхчүүд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах, энэ талын мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээлж байна. Хэрэв таны хүүхэд вакциндаа хамрагдаагүй бол энэ талын мэдээллээ харьяа дүүрэг, өрхийн эмнэлгээсээ асууж тодруулах, нөхөн дархлаажуулалтад хамрагдуулаарай.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Улаанбурхан туссан хүүхдүүдийн ихэнх нь вакцин хийлгээгүй байна  
Үзсэн: 1793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй