УИХ-ын 2015 оны ээлжит хаврын чуулган нээлтээ хийлээ.Чуулганы нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцож үг хэлсэн юм. Тэрбээр чуулганы индэр дээрээс улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд хүн бүр идэвхи, санаачлагатай байхыг уриалаад хөрш орнууд болон гуравдагч орнуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэс баялгийнхаа экспортын хэмжээг нэмэгдүүлэх талаар Засгийн газар анхаарч ажиллах хэрэгтэй гэв. Түүнчлэн энэ удаагийн парламентад нэг жил үлдэж байгааг сануулж, хугацаа бага үлдсэн учраас олон ажил амжуулах хэрэгтэй анхааруулсан юм.
Энэ хаврын чуулганаар нийт 34 хуулийн төсөл хэлэлцэхээр товлосон бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд энэ удаагийн чуулган улс төр, эдийн засаг, нийгэмд хэрэгтэй олон чухал асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа гэдгийг мөн онцоллоо. Тухайлбал Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлт, Улс төрийн намуудын тухай хууль болон Намуудын санхүүжилтийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай зэрэг олны анхаарлыг татаж буй хэд хэдэн чухал хуулийн төслүүд байгаа билээ.
Нэгдсэн чуулганы нээлтийн дараа үргэлжлүүлэн УИХ дахь нам эвслийн бүлгүүд хуралдана. Түүнчлэн маргаашнаас эхлэн УИХ-ын байнгын хороод хуралдахаар товлоод байна.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг хүргэе.
Хаврын чуулган нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 1573 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.