Буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 8-16-ны өдрүүдэд БНСУ-ын Чанвон хотод болно. “Рио де Жанерио-2016” зуны олимпийн наадмын эрхийн оноо олгох тус тэмцээнд манай улсаас гар болон урт буу дасгалд нийт 11 тамирчин оролцох гэж байна.
- Эрэгтэйчүүдийн гар бууны дасгалд- ОУХМ Э.Даваахүү, О.Төгөлдөр,
- Урт бууны дасгалд- ОУХМ Н.Баяраа, Х.Бямбабаатар, Б.Бишрэлт
- Эмэгтэйчүүдийн гар бууны дасгалд- Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг
- Урт бууны дасгалд- ОУХМ Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинцэцэг нар оролцох юм.
Буудлагынхан дэлхийн цомд өрсөлдөнө | ||
Үзсэн: 1235 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.