Шууд Chart

Г.Золжаргал: Өсөж төрсөн нутагдаа ач хариуг нь барихын төлөө явах учиртай

2013-08-24 11:14:29

УСГЗ, сэтгүүлч, найруулагч Г.Золжаргал урд хөршийн http://mongol.cri.cn сайтад ярилцлага өгчээ. Тус ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

* * *
 

Энэ удаад Монголын телевизийн сэтгүүлчдийн тэргүүнд бичигддэг МУСГЗ, сэтгүүлч, найруулагч Г.Золжаргалтай ярилцлаа. Тэрээр гучаад жил МҮОНТ-д сэтгүүлчээр ажиллахдаа Монголын өргөн уудам нутгаар үүргэвчтэй аялж, үзэгч түмний сэтгэлд хоногшсон, ухаарал хайрласан олон сайхан нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байв. Өнөө тэрээр телевиздээ ахлах редактор хийхийн зэрэгцээ Монголын радио телевизийн дээд сургуульд багшилж, шавь нартаа эрдэм оюунаа харамгүй зааж сургаж явна. МУСГЗ, Золжаргалын аав Ч.Гомбо гэж Монголын нэртэй зохиолч төдийгүй баримтад киноны нэртэй найруулагч байсан юм. Тэрээр аавынхаа үйлсийг залгамжилж, өөрийн хүү З.Батбилигтэйгээ хамт гучаад баримтад кино хийсэн бөгөөд "Тайгын дууч" баримтат киногоороо "Нью-Йоркын олон улсын кино наадам"-аас "Top notch and excellent" буюу дээд зэрэглэлийн үнэлгээ авч, "Олон улсын шилдэг баримтат кино" гэсэн шагнал хүртсэн юм. Тэрээр өнөө авьяас билигтэй, шаргуу хөдөлмөрч залуу хойч үеэ хүмүүжүүлэхийн төлөө хүчин зүтгэж явна.
 

Ч.Гантөмөр

Эх сурвалж: http://mongol.cri.cn


 

 

Нийтэлсэн: Web admin

Г.Золжаргал: Өсөж төрсөн нутагдаа ач хариуг нь барихын төлөө явах учиртай  
Үзсэн: 4176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй