Засгийн газрын өчигдөр болсон ээлжит хуралдаанаараа Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан 1300 айлын түрээсийн орон сууцны ажлын талаар хэлэлцжээ. Тодруулбал, дээрх түрээсийн орон сууц барих захиалан бариулах ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт даалгасан байна. Түүнчлэн зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлөхөд шаардагдах мөнгийг 2016, 2017, 2018 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгажээ.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2016 онд хэрэгжүүлэхээр, хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 800 айлын, аймгийн төвүүдэд 60-аас доошгүй айлын түрээсийн орон сууцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Түрээсийн орон сууцанд амьдрах иргэдийн сард төлөх түрээсийн төлбөрийн дундаж хэмжээг Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас хоёр дахин бага байхаар тогтоож, 1300 айлын түрээсийн орон сууцыг барихад зарцуулсан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн тооцоог гаргажээ.
Түрээсийн орон сууцны тогтолцоог бий болгосноор орон сууцны барилгыг бага, дунд орлоготой иргэдэд урт хугацаатайгаар түрээслэх боломжтой болно. Төрөөс дэмжлэг, туслалцаа үзүүлэх шаардлагатай иргэд тохилог орон сууцанд тав тухтай амьдрах нөхцөл бүрдэж, хот суурин газрын агаар, хөрсний бохирдол зохих хэмжээгээр буурна гэж тооцоолж байна. Түрээсийн төлбөрөөс тухайн орон сууцны барилгын засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх хуримтлал үүсгэж, ашиглалтын хэвийн ажиллагааг хангуулан ажиллана хэмээн үзэж байгаа юм.
1300 айлын түрээсийн орон сууц барина | ||
Үзсэн: 867 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.