Шууд Chart

Ла Лигийн 29 дүгээр тойрог өндөрлөлөө

2015-04-07 12:37:27

Испанийн Ла Лигийн 29 дүгээр тойргийн сүүлийн нэг тоглолт өнгөрсөн шөнө явагдаж дууслаа. Хүснэгтийн 12 дугаар байрт бичигдэж буй "Эспаньол" талбайдаа "Эльче" клубыг хүлээн авч тоглон 1:1 харьцаатай тэнцсэн юм. Тоглолтын 17 дахь минутад эзэн багийн довтлогч Гарсия тооны харьцааг нээсэн. Гэвч хоёрдугаар үеийн 77 дахь минутад зочин багаас Эррера гоолдсоноор багтаа тэнцээний ганц оноог авчирсан юм. Ингэснээр "Эспаньол" улирлыг 35 оноотой хүснэгтийн 12 дугаар байраа хадгалж, "Эльче" 28 оноотой 16 дугаар байрт үлдлээ.

29 дүгээр тойрог дуусахад "Барселона" клуб 71 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа бол "Реал Мадрид" 67, "Атлетико Мадрид" 62, "Валенсиа" 61 оноотой тус тус эхний дөрвөн байранд бичигдэж байна. Харин мэргэн буучдын жагсаалтыг энэ тойрогт таван гоол оруулсан "Реал Мадрид" клубын супер од Кристиано Роналдо 36 гоолтой тэргүүлж байгаа бол удаах байрт "Барса"-гийн Аргентин довтлогч Лионель Месси 32 гоолтой бичигдэж байна

Багуудын байрлал:

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ла Лигийн 29 дүгээр тойрог өндөрлөлөө  
Үзсэн: 1198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй