Энэ жил манай улс 400 мянган га талбайд төмс хүнсний ногоо, жимс жисгэнэ, малын тэжээлийн ургамал, тосны ургамал тариалахаар төлөвлөжээ.
Түүнчлэн улсын хэмжээгээр 328.6 га талбайд үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 га-д хүнсний ногоо тариалахаар төлөвлөсөн байна. Харин нийт 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо хурааж авахаар төлөвлөж байгаа аж. Манай улс жилд 365 мянган тонн үр тариа буюу түүнтэй тэнцэх хэмжээний гурил хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг учраас дотоодын нийт хэрэгцээгээ хангахуйц тариалалт хийхээр байгаа юм. Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1190 аж ахуйн нэгж, иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэл ажлаа мөн хангажээ.
Үүнээс гадна тариалан эрхлэгчдэд санхүүгийн дарамт үүсгэхгүйн тулд урьдчилсан зээл олгохоор гэрээ хэлэлцээр хийж байгаа аж. Энэ хүрээнд шаардлагатай үрийн буудайн 20 хувьтай тэнцэх,шатахуун тослох материалын 50 хувьтай тэнцэх, бордоо болон ургамал хамгааллын бодисийн 30 хувьтай тэнцэхүйц урьдчилсан зээлийг тариаланчдад өгч намар ургац хураалтын үеэр нөхөж авах гэрээ хийхээр төлөвлөсөн байна.
300 мянган га газарт улаанбуудай тариална | ||
Үзсэн: 1096 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.