Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир энэ сарын 9-нд уран бүтээлийн цэнгүүнээрээ уншигчидтайгаа уулзах юм. Тэрбээр уг цэнгүүнээ “Нар зөвийн эх орон” хэмээх шүлгийнхээ нэрээр нэрлэсэн байна.
Тоглолтод Ардын уран зохиолч, Төрийн шагналт, “Болор цом”-ын эзэд яруу найрагчид оролцохоос гадна түүний шүлгээр бүтсэн олон сайхан дуу эгшиглэх гэнэ. Цэнгүүний тасалбарыг "Улаанбаатар палас"- ын кассаар худалдаалж байгаа бөгөөд үнэ 20 мянган төгрөг аж. Зохиолч тоглолтынхоо талаар өнөөдөр МҮОНРТ-ийн байранд хэвлэлийн хурал хийсэн юм.
“Нар зөвийн эх орон” тоглолт нөгөөдөр болно | ||
Үзсэн: 2387 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.