Шууд Chart

“Хүүхдийг хайрлая” сэдэвт богино хэмжээний кино наадам болно

2015-04-07 14:23:46

Олон улсын Ротаракт клубын Монгол дахь салбар “Найрамдал Ротаракт клуб” ТББ-аас санаачилсан “Milky Way” хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх төслийн хүрээнд “Хүүхдийг хайрлая” сэдэвт богино хэмжээний кино наадмыг гуравдугаар сарын 27-ноос энэ сарын 24-нийг хүртэл зарласан байна.

Тус уралдаан кино сонирхогч хэн бүхэнд нээлттэй бөгөөд кино хүүхдийн хүчирхийлэл болон түүнээс гарах үр нөлөөний талаар сонгон хөндөх бөгөөд хүчирхийллийг таслан зогсооход хүн бүхний оролцоо чухал гэдгийг уриалсан, ухаарал, урам хайрласан, эерэг төгсгөлтэй байх шаардлагатай ажээ. Оролцогчдыг бүтээлийг nairamdalrotaract@gmail.com хаягаар илгээх ёстой бөгөөд шилдэг бүтээлүүдийг ирэх тавдугаар сарын 2-нд Тэнгис кино театрт олон нийтэд толилуулж, шагнал гардуулах гэнэ.

Уралдааны шаардлага хангасан бүтээлүүдийг “Милкивэй” төслийн албан ёсны сайт дээр тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл байршуулах бөгөөд шилдэг бүтээлийг шалгаруулахад сайт дээр байршуулсан бүтээлийн LIKE&SHARE цуглуулсан байдал 30 хувь, шүүгчийн оноо 70 хувь нөлөөлөх гэнэ. Энэхүү уралдааны шагналын сан 3 сая төгрөг бөгөөд нэгдүгээр байр өргөмжлөл, 2 сая төгрөг, тусгай байрын хоёр бүтээл шалгаруулж өргөмжлөл, болон тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулах ажээ.

Түүнчлэн уралдаанд ирэх бүтээлд дараах хэд хэдэн шаардлагыг тавина. Үүнд:

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Хүүхдийг хайрлая” сэдэвт богино хэмжээний кино наадам болно  
Үзсэн: 2042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй