Шууд Chart

Агуэрог 95 сая еврогоор худалдан авч магадгүй

2015-04-07 14:46:03

"Испанийн Эзэн хааны "Реал Мадрид" баг "Манчестер Сити"-гийн довтлогч Серхио Агуэрог 95 сая еврогоор худалдан авахаар горилж байна" гэж Sport Mediaset мэдээлжээ. Өмнө нь Эзэн хааны клуб довтлогч Карим Бенземагаа явуулах хүсэлтэй байгаагаа мэдээлсэн. Тиймээс түүний оронд Серхио Агуэро тохирно гэж үзэж байгаа юм. Агуэро энэ улиралд Премьер лиг, Аваргуудын лигийн 32 тоглолтонд 23 гоол оруулж, долоон оновчтой дамжуулалт хийжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Агуэрог 95 сая еврогоор худалдан авч магадгүй  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй