Монголын говиос хамтдаа үхсэн хос динозаврын олдвор олдсон талаар Discovery.com цахим хуудаст мэдээлжээ. Судлаачид “Ромео, Жульетта” гэх тус хос динозавр эрэгчин, эмэгчин байсан байж магадгүй бөгөөд 75 сая жилийн настай гэж үзжээ.
Энэ хоёр махан идэштэн томоохон элсэн манханд дарагдан бие биеийнхээ дэргэд үхсэн гэж палеонтологичид үзэж байна.
Персонс хэлэхдээ “Энэ хоёр овираптор биеийн хэмжээ, насаараа бараг ойролцоо боловч биеийн хувьд “Ромео” арай том, ялангуяа сүүлнийх нь яс арай бахим бүдүүн юм. Үүнээс харвал, эр динозавр гэдэг нь тодорхой байна” гэж ярьжээ.
Түүний хэлснээр, хоёр дахь динозавр нь арай богино, сүүлний яс нь арай нарийн байжээ.
Үүнд үндэслэн түүнийг эм динозавр гэж үзсэн тул “Жульетта” гэж нэрлэсэн байна.
“Ромео, Жульетта” гэх хос динозавр олджээ | ||
Үзсэн: 3445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.