Ла лигийг тэргүүлж буй “Барселона” клубын хагас хамгаалагч Шави гэрээгээ дуустал багтаа үлдэхээр шийдсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Мөн Каталоны багийн захирал Альберт Солер өдгөө 35 настай ахмад тоглогчийн төлөөлөгч Иван Корретхойтай уулзаж, энэ талаар ярилцсан байна.
Шавигийн “Барса”-тай байгуулсан гэрээ 2016 оны зун дуусах бөгөөд тэрбээр гэрээгээ дуустал багтаа байх аж. Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт Шави Катарын “Аль-Садд” багийн удирдлагатай очиж уулзсан бөгөөд түүнд жилийн 10 сая еврогийн цалин санал болгосон юм.
Шави "Барселона"-д гэрээний хугацаагаа дуустал тоглоно | ||
Үзсэн: 844 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.