Шууд Chart

Чөлөөт бөхийн "Дэлхийн цом"-д оролцох бүрэлдэхүүн тодорлоо

2015-04-08 15:55:42

Дөрөвдүгээр сарын 11-12-нд АНУ-ын Лос-Анжелес хотод чөлөөт бөхийн "Дэлхийн цом"-ын  эрэгтэй чөлөөт бөхийн багуудын тэмцээн болно. Тус тэмцээнд зодоглох Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо. Багийн дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн дасгалжуулагч  Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар нар явах бол тамирчдын бүрэлдэхүүнд:

-57кг Д.Цогтбаатар, “Алдар” спорт хороо
-61кг Б.Нэмэхбаяр, “Хасу-Мегастарс” клуб
-65кг Г.Мандахнаран, “Алдар” спорт хороо, ДАШТ-ий хошой медальт
-70кг Б.Анхбаяр, ”Харгант-Цамхаг” клуб
-74кг П.Өнөрбат, “Хасу-Мегастарс” клуб
-96кг Д.Хүдэрбулга, ”Ганьт” клуб, Азийн аварга
-125кг Ж.Чулуунбат, “Сүлд” спорт хороо нар багтжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Чөлөөт бөхийн "Дэлхийн цом"-д оролцох бүрэлдэхүүн тодорлоо  
Үзсэн: 901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй