NCAA буюу Америкийн коллежийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолт өнөөдөр болсон. Аваргын төлөө "Duke" болон "Wisconsin"-ийн их сургуулийн багууд тунаж үлдээд байсан юм.
Хоёр багийн тоглолт Индианаполис хотын "Lucas Oil Stadiоn"-д болсон байна. АНУ-ын шигшээ багийн алдарт дасгалжуулагч Майк Кржижевскигээр удирдуулсан "Duke" багийн хувьд хагас шигшээ тоглолтод "Michigan State"-ийн багийг 81:61 харьцаагаар илт давуу хожин аваргын төлөө шалгарсан бол 14 дэх жилдээ дасгалжуулж байгаа Бо Ряанаар удирдуулсан "Wisconsin"-ийн их сургуулийн баг шилдэгт тооцогдож байсан "Kentucky" багийг 71:64-өөр буулган авч 1941 оноос хойш анх удаа аваргын төлөө тоглохоор шалгарсан аж.
Тоглолтын цаг дуусахад "Duke"-ийн их сургуулийн баг 68:63-ын харьцаагаар ялалт байгуулж 2014-2015 оны NCAA буюу Америкийн коллежийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аварга багаар тодорсон байна. Ингэснээр тэд аваргын цомыг тав дахь удаагаа өргөж байгаа юм.
Америкийн коллежийн сагсан бөмбөгийн аварга баг тодорлоо | ||
Үзсэн: 1611 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.