Шууд Chart

МСБХ-ны албан ёсны ээлжит бус хурлыг зохион байгуулахыг шаардлаа

2015-04-08 16:27:56

Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ)-ны ээлжит бус их хурлыг дүрмийн дагуу, хуулийн хүрээнд зохион байгуулахыг холбооны Ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргилоос шаардсан хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Тус хуралд МСБХ-г төлөөлөөд гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Б.Дамба, улсын шүүгч Д.Энхсайхан, Эмэгтэй сагсан бөмбөгийн холбоог төлөөлж Д.Болормаа нар оролцсон юм.

Тэд "МСБХ-ны өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-ны өдөр МСБХ-ноос хийсэн ээлжит бус хурлыг хүчингүй. Учир нь хурлыг өөрсдийн хүрээллийн цөөн тооны хүмүүсийн дунд зохион байгуулж, холбооны Ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох зэрэг асуудлыг хэлэлцсэн нь холбооны дүрэм, ТББ-ын хуулийг зөрчихийн зэрэгцээ тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, ивээн тэтгэгчдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Үүний дагуу сагсан бөмбөгийн ахмад тамирчид, багийн эзэд шүүхэд гомдол гаргасан бөгөөд тэдний хүсэлтийг хоёр шатны шүүхээр хүлээн авч уг хурлыг хүчингүйд тооцсон" хэмээн мэдэгдлээ.

Мөн хүчингүй хурлаар сонгогдсон одоогийн МСБХ-ны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх удирдлагууд нь шүүхээр хүчин төгөлдөр бусад тооцогдсон байна. Иймд МСБХ-ны албан ёсны Ерөнхийлөгчөөр Ц.Мөнх-Оргилын албан тушаал хэвээр хадгалагдсан аж.

Иймд МСБХ-ны албан ёсны ээлжит бус их хурлыг дүрмийн дагуу, хуулийн хүрээнд зохион байгуулах хүсэлтийг тус холбооны Ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргилд гаргаад байгаа юм.

МСБХ үүсч хөгжөөд 53 жил болсон билээ. Энэ хугацаанд спортын мастер, олон улсын шүүгч, олон улсын мастер олон төрөн гарсан байна. Гэвч мэргэжлийн холбоо нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд доголдолтой ажиллаж байна. Учир нь МСБХ ТББ нь дүрмийнхээ дагуу хурлаа хийлгүй 10 гаруй жил болж, нийт сагсан бөмбөг сонирхогчид болон тамирчид, дасгалжуулагч, шүүгчидтэй ил тод байхгүй байгаа нь сагсан бөмбөгийн хөгжил зогсонги байдалд орж, олон сөрөг үр дагавруудыг үүсгэхэд хүрч байгаа аж.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

МСБХ-ны албан ёсны ээлжит бус хурлыг зохион байгуулахыг шаардлаа  
Үзсэн: 1305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2015-04-09 04:07
Tim bhaa ter Hujaa Tamiraa geed bgaa nohor ooriigoo yoronhiilogch geed soliorood yavaad baisan yum.Ih onigorooo nohor bdag yum bna lee.Reket Atman ch geh shig.

Бидэнтэй нэгдээрэй