Нийслэлийн "Улаанбаатар чуулга" XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” этно балетыг үндэсний хөгжимд хөрвүүлснээр дөрөвдүгээр сарын 24, 25-нд 19:00 цагаас өөрийн тайзнаа тоглох гэж байна.
Симфони найрал хөгжимд зориулсан уг бүтээлийг ихэвчлэн 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглодог ч энэ удаад "Улаанбаатар чуулга"-ын “Хангарьд” үндэсний найрал хөгжим тоглох юм байна.
Хамгийн гол нь уг бүтээлийг дан үндэсний хөгжмийн зэмсгүүдээр тоглохоор бэлтгэж байгаа нь нэн сонирхолтой бөгөөд бүжгийг бүжиг дэглээч Д.Энхгэрэл, хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл гүйцэтгэжээ.
Үндэсний хөгжмийн “Хангарьд” найрал хөгжмийг МУУГЗ Н.Туулайхүү удирдах юм.
“Ариун хаврын тахилга” этно балетыг тоглоно | ||
Үзсэн: 2596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.