Шууд Chart

Хуучин виза картаараа түр зорчино

2013-08-26 09:43:29

Оюутнууд шинэ виза карт хэвлэгдэн гартал түр хугацаанд хуучин виза картаараа нийтийн тээврээр зорчино. Нэгдсэн журмаар шинэ виза карт хэвлэгдэн гарч байгаатай холбогдуулан нэгдүгээр курсийн оюутнууд оюутны холбоогоор дамжуулж картаа захиалах юм байна.

Тус визаг Монголын оюутны холбоо “Төрийн банк”-тай хамтран хэвлүүлж байгаа бөгөөд  энэхүү картан дээр наах нийтийн тээврийн наалт нь нэг оюутанд зориулсан, нэг серийн дугаартай байх юм. Ингэснээр  тус дугаарт оюутны овог, нэр суралцаж буй сургууль, курс бүртгэгдэх тул дам худалдах, хуурамчаар хуулбарлах зөрчил гарахгүй юм байна.

Карт нь 10 сарын хугацаатай хэрэглэгдэх бөгөөд цаашид эрүүл мэндийн төвүүдэд хөнгөлөлттэй үйлчлүүлдэг болох ажээ.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хуучин виза картаараа түр зорчино   
Үзсэн: 1287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй