Саяхан Монгол улсын 3 иргэн БНСУ-ын Сөүл хотод хулгай хийж байгаад баригдсан тухай тус улсын KBS, SBS зэрэг телевизүүдээр мэдээлсэн байна.
Тодруулбал, энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Сөүлийн нэгэн томоохон их дэлгүүрээс сэжиг бүхий монгол эмэгтэйг цагдаагийнхан саатуулсан байна. Учир нь том цүнх үүрсэн монгол эмэгтэй тус дэлгүүрт орон нэлээдгүй хувцас сонгон авсан ч худалдаа хийлгүй гарсныг худалдагч бүсгүй анзаарчээ. Тиймээс уг эмэгтэйг саатуулан шалгатал цүнхний дотор талыг тусгайлсан (тугалга) материалаар доторлосон байжээ.
Эхнэр, нөхөр, бага насны хүүхдийнхээ хамт жуулчны визээр Сөүлд очихдоо тэд ийнхүү хулгайн хэргээр цагдаагийн газарт саатуулагдаад байна. Нөхрийг нь тус дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулж, долоон настай хүүтэйгээ яваа учир ээжийг нь гадуур байцааж байгаа аж. Тэд энэхүү цүнхээ тус улсад амьдардаг монгол залуугаас авсан тухайгаа мэдүүлжээ. Одоогоор уг цүнхийг зарсан монгол залууг хайж байгаа бөгөөд тус улсад сүүлийн жилүүдэд очиж буй монгол иргэд хулгайн хэрэг үйлдэх нь нэмэгдэж, үйлдэх арга нь улам нарийсч буйг цагдаа нар анхааруулжээ.
Б.Бат-Эрхэс /shuum.mn/ Зөвшөөрөлтэй нийтлэв.
Монголчууд Сөүлд хулгай хийгээд баригджээ | ||
Үзсэн: 1992 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.