Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-04-09 10:23:41

Дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Чөлөөт хэвлэлийг чөдөрлөсөн ардчиллын амь бөх байж чадах уу", "Фракцыг устгах аян", "Хүрээ тулга" дунд сургуулийн 69 сурагч үдийн хоолондоо хорджээ", "Бид болгоомжлоод байвал хөгжлөөс хоцорно, шийдэмгий зоригтой алхмуудыг хийх хэрэгтэй" зэргийг онцолжээ.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас "Д.Хаянхярваа: Монголын төрд нэгдсэн бодлого байна уу гэж гадныхан дахин эргэлзэж эхэлсэн", "Л.Ганбат: Монгол хэл, бичгийн шалгалтын дүн ЭЕШ-ын нийт оноонд нөлөөлөхгүй", "Монгол Шевро" боловсруулсан арьсаа Европ руу экспортлож байна" зэрэг ярилцлага, сурвалжлагыг онцолжээ. 

“Үндэсний шуудан” сониноос "Б.Бат-Эрдэнэ: Монголд парламентийн биш, компаниудын засаглал тогтлоо", "Н.Энхбаярыг АТГ-аас дахин шалгаж эхэлжээ", "Монголын банкны холбооны удирдлагуудад хариуцлага тооцуулна", "Үнэн, худал хоёр нэг гүүрээр гардаггүй", Ж.Од: Тогоотой хоол ойрхон байхад ямар ч хүн харсаар байгаад өлсөж үхэхгүй шүү дээ" зэргийг уншиж болно.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй