Шууд Chart

Жудо бөхийн ДАШТ өнөөдөр эхлэнэ

2013-08-26 10:01:18

Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тэмцээн ирэх сарын 01-нийг хүртэл Бразилийн Рио-де-Жанейро хотноо үргэлжлэн явагдах юм.

Энэ жилийн дэлхийн аваргын нэг онцлог нь Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос баталсан шинэ дүрмийн дагуу явагдах бөгөөд урьд нь ДАШТ-д оролцож буй улсуудын хувьд нэг жинд тус бүр хоёр тамирчнаа сойх эрхтэй байсан бол энэ жилээс эхлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд тус тус есөн тамирчнаа оролцуулах юм. Харин аль жинд хэдэн тамирчин оролцуулах эсэхийг тухай улсын жудогийн холбоо нь шийдэх ажээ.
 
Шигшээ багийн тамирчид дасгалжуулагч О.Балжинням, Н.Түвшинбаяр, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор дэлхийн аваргад барилдана.
 
Эрэгтэй
60 кг: Д.Амартүвшин, Г.Болдбаатар
  • 66 кг: С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг
  • 73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир
  • 81 кг: О.Ууганбаяр
  • 90 кг: Х.Цогтгэрэл
  • -100 кг: Б.Тэмүүлэн
  • +100 кг: Б.Сугаржаргал
Эмэгтэй
  • 48 кг: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг
  • 52 кг: А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ
  • 57 кг: Д.Сумъяа
  • 63 кг: Ц.Цэрэнханд, Б.Мөнгөнчимэг
  • 70 кг: Ц.Наранжаргал
  • 78 кг: Т.Мөнхтуяа

Жудо бөхийн ДАШТ өнөөдөр эхлэнэ  
Үзсэн: 3547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй