
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын III багийн малчин М.Мягмардоржийн алаг ямаа өнгөрөгч сарын 30-ны өдөр таван ихэр ишиг гаргасан байна. Энэхүү ямаа сүүлийн хоёр жил дараалан таван ихэр ишиг гаргаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 8-нд мөн ихэрлэж байжээ. Алаг ямааны энэ онд гаргасан таван ишигний гурав нь эрүүл бойжиж байгаа бөгөөд өнгөрсөн жил гаргасан ихэр ишигнийх нь дөрөв нь шүдлэн болсон байгаа аж. Ийнхүү тус ямаа хоёр жилийн төллөлтөөрөө 10 ихэр ишиг гаргаж, тэдний долоо нь эрүүл өсч байгаа гэнэ.
Түүнчлэн энэхүү алаг ямаа ихрийн өрөөсөн бөгөөд эхний төллөлтөөрөө хоёр, дараагийнхаараа гурав, гурав дахь төллөлтөөрөө мөн гурван ихэр ишиг гаргаж байсан аж. Ямааны эздийн ярьж буйгаар төлүүд нь ч ихэрлэж байгаа гэнэ.
Дашрамд дурдахад, нутгийнхан нь тус ямааг “Одон авахаар болж байна даа” хэмээн хошигнож ярьдаг болжээ.
Хоёр жил дараалан таван ихэр ишиг гаргажээ | ||
Үзсэн: 5285 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.