Шууд Chart

Хил дамнасан малын хулгай эрс буурсан байна

2015-04-09 12:13:41

Завхан аймаг нь Оросын Холбооны Улсын Тува улстай 165 км газраар хиллэдэг бөгөөд хилийн бүсэд мал бүхий иргэд олноор оршин суудаг юм. Хоёр орны иргэд хууль бусаар хил даван харилцан мал хулгайлах явдал ихээр гарч эрүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байсан нь саяхан билээ.
Гэтэл сүүлийн гурван жилийн хугацаанд Завхан аймгаас Тува улстай хиллэдэг бүсэд хил дамнасан малын хулгайн гэмт хэрэг нэг л бүртгэгдсэн байна.
Завхан аймаг дахь цагдаагийн газраас хил хамгаалах байгууллага болон хил хамгаалахад туслах хүчний гишүүд, дэмжигчидтэй гэрээний дагуу нягт хамтран ажиллахын зэрэгцээ мал, мах бэлтгэдэг 11 дүгээр сараас нэгдүгээр сарын хугацаанд сүүлийн гурван  жил дараалан уг бүсийн найман чиглэлд машинт хөдөлгөөнт-эргүүл гарган ажиллуулж малчин айл өрх бүрт хүрч ажилласан бөгөөд иргэдээс өгсөн мэдээлэл, алдагдсан мал бүрийн араас уйгагүй хөөцөлдөн ажилласны үр дүн ийнхүү гараад байна. Мөн цагдаагийн газраас хилийн бүсийн бүх малын зургийг авч бүртгэлжүүлсэн байна.
Энэ талаар 2015 оны 03 сарын 25, 26-ны өдрүүдэд хоёр улсын хууль сахиулах байгууллагуудын Увс аймагт зохиогдсон “Хил дамнасан малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх” уулзалт зөвлөлгөөний үеэр онцлон тэмдэглэсэн байна.


Хил дамнасан малын хулгай эрс буурсан байна   
Үзсэн: 1185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй