1- Тамхи татаж болохгүй. Мэргэжилтнүүдийн баталснаар хоолны дараа нэг ширхэг тамхи татах нь 10 ширхэг тамхи татсантай тэнцэхүйц хэмжээний хортой байдаг аж.
2-Шууд жимс идэж болохгүй. Хоолны идсэний дараа шууд жимс идвэл гэдэс хийгээр дүүрч цэрийдэг ажээ. Жимсийг хоол идэхээс нэг цагийн өмнө эсвэл хоол идсэнээс хойш 1-2 цагийн дараа идвэл тохиромжтой.
3- Цай ууж болохгүй. Цайны навч нь өндөр хэмжээний хүчил агуулдаг. Хүчил ходоодон дахь хоолны протейны агууламжийг ихэсгэж шингэлтийг удаашруулдаг байна.
4- Бүсээ суллах нь буруу. Хоол идсэний дараагаар бүсээ суллах нь гэдсийг мушгиж, түгжрэлд оруулж болзошгүй гэнэ.
5- Усанд орох үед хөл, гар болоод биеийн цусны эргэлт хурдасч, ходоод орчмын цус багасдаг ажээ. Энэ нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сулруулдаг болох нь тогтоогдсон байна.
6-Алхаж болохгүй. Хоол идсэний дараа 100 алхвал 99 хүртэл наслах боломжтой гэж хүмүүс ярих нь бий. Үнэндээ энэ нь буруу юм. Хоол идсэний дараа шууд алхах нь боловсруулах систем хоолноос шим тэжээийг ялгаж авах боломжгүй болдог ажээ.
7-Шууд унтаж болохгүй. Ингэх нь хоолыг зохих ёсоор шингэх боломжгүй болгож, ходоодны шарх болоод халдвар үүсэх боломжийг үүсгэдэг аж.
Хоол идсэний дараа хийж болохгүй долоон зүйл | ||
Үзсэн: 2871 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.