![](/uploads/201308/news/thumb/482ae277261a79d770b412d7dbaf3a4c_x3.jpg)
Өсвөр үеийн бөхийн гурван төрлийн ДАШТ-ээс чөлөөт бөхийн 54 кг-ийн жинд З.Занабаяр хүрэл медаль хүртлээ.
Серби улсын Сержанин хотноо болж буй тус тэмцээнд З.Занабазар нэгдүгээр тойрогт Ираны бөх Хоссейн Хадивартайфийг 5:2, 0:2 онооны харьцаагаар хожиж, хоёрдугаар тойрогт Украиний бөх Андрей Ященкод цэвэр ялагдсан. Харин дагах барилдаанд Болгарын бөх Димитар Ивановыг 9:0, Энэтхэгийн бөх Рави Кумарыг 4:4, 5:4 онооны харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө Японы бөх Кейсуке Отобуротой хүч үзэж, 4:0, 6:2 онооны харьцаагаар ялжээ.
З.Занабаяр хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 1570 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.