![](/uploads/201504/news/thumb/73bf8b26798178677d07a33b67d1c784_x3.jpg)
"Sweetpop" хэмээх компани “Zlaaatan.com” буюу өнөө цагийн шилдэг довтлогчдын нэг, Францын “Пари Сен Жермен” клубын довтлогч Златан Ибрахимовичийн нэрээр хайлтын сайтаа нэрлэн ашиглалтад оруулсан байна.
Уг хайлтын системийг үндэслэгч Андреа Килландер сэтгүүлчдэд "Манай хайлтын систем үнэндээ шууд Google-тэй холбогдсон. Гэхдээ таны хайсан түлхүүр үгэн дээр Златан гэдэг үг нэмэгдэх юм. Ингэснээр та Феррари гэж хайлаа гэхэд “Златан Феррари” гэсэн түлхүүр үгсээр хайж байна гэсэн үг. Магадгүй та хачиртай талх хийхийг хүсвэл “Златан хачиртай талх” гэсэн илэрцийг харна. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд Златаныг бид дэлхийд танигдсан од учраас сонгосон юм. Бид түүнээс ямар ч зөвшөөрөл аваагүй. Харин энэхүү зугаатай туршилт түүнд таалагдана гэдэгт итгэж байна" хэмээн ярьжээ.
Ямартай ч энэ хайлтын системийг хөгжүүлэхэд Златаны хувийн оролцоо байгаагүйн дээр түүнд нэг ч зоос өгөөгүй аж. Златан 2007, 2009 онд УЕФА-гийн бэлгэдлийн багт нэрлэгдэж байсан, өнөө цагийн ур чадвар сайтай довтлогчдын нэг билээ.
Златаны нэрээр хайлтын сайт гарчээ | ||
Үзсэн: 1223 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.