![](/uploads/201504/news/thumb/2a84ac0831ccc73b368f473901e73ccc_x3.jpg)
Өчигдрийн тоглолт "Увс Эрдэнэдрийлинг Ригс" болон "Дундговь Альянс Тех Харцага" багуудын хувьд цувралын гурав дах тоглолт байлаа. Цувралыг 2:0 харьцаатай "Харцага" баг тэргүүлж байсан юм.
Тоглолтын эхлэл өмнөх тоглолтын адил оноо авалт багатай, удаан хэмнэлтэй эхэлсэн юм. Эхний үед "Харцага"-с D.Rambo хийх ёстой зүйлээ хийсээр байсан бол "Ригс"-ээс төвийн тоглогч D.Blue самбар дор сайн тоглолт үзүүлж байлаа.
Тоглолтын эхний хагаст багууд тэнцүүхэн тоглолт үзүүлж байсан ч "Харцага" баг онооны давуу байдалтай дуусгасан юм. Харин хоёрдугаар хагаст "Ригс"-ийн тоглолт сэргэж эхэлсэн гэхэд болно. Золжаргал, Will Giddings нарын шидэлтүүд байндаа тусч байснаар "Ригс" оноог ойртуулж чадсан.
Дөрөвдүгээр үед "Ригс" онооны давуу байдлыг бий болгож чадсан ч Rambo сайн тоглолтоо үргэлжлүүлж, "Харцага" талбайд гурван төвийн тоглогчоо гаргаж, хамгаалалтаа сайн хийж чадсанаар хожил байгууллаа.
Улмаар "Харцага" баг цувралыг 3:0 харьцаатай тэргүүлж эхэллээ. Тус тоглолтонд Rambo 28 оноогоор багаа тэргүүлсэн бол Pledger 15, Одбаяр, Болортулга нар тус бүр 12 оноог авчээ. Мөн ОУХМ Баттөр багтайгаа эргэн нэгдэж, талбайд таван минутыг өнгөрүүлж гурван оноог авсан байна. Ригсээс Will Giddings 22 оноо авсан бол D.Blue 19 оноо, 12 самбараас бөмбөг авалт, Золжаргал 13, Өрнүүнбилэг 13 оноо, 14 удаа самбараас бөмбөг авсан байна. Хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт баасан гарагт болно.
"Харцагууд" цувралыг гурван хожилтой тэргүүлж эхэллээ | ||
Үзсэн: 1761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.