![](/uploads/201308/news/thumb/e4d77a0d97d3b0ac9a017095e69e3033_x3.jpg)
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А 293 тоот тушаалаар сургууль, цэцэрлэгийн багшийн ажлыг дүгнэх, үнэлэх журам батлагдлаа. Тус шинэ журам батлагдсанаар:
-Суралцагчийн төлөвшил
-Хүүхэд нэг бүрийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, амжилт
-Багш хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлсэн байдал
-Боловсролын үйлчилгээний сэтгэл ханамж
-Эрүүл мэнд гэсэн дөрвөн чиглэл бүхий нийт 12 шалгуур үзүүлэлтээр багшийн ажлын үр дүнг үнэлж, урамшил, нэмэгдэл олгохоор болж байна.
Уг шинэ журам хэрэгжсэнээр багш нар яамнаас батласан чиглэлийн дагуу хичээлээ зааж, сар бүрийн төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд конспект бичин ажилладаг байдал нь өөрчлөгдөж байгаа юм.
Өөрөөр хэлбэл багш хүүхэд нэг бүрийг өөрийнхөө аргаар чөлөөтэй хөгжүүлж, хичээлээ хэрхэн, ямар аргаар зааж ойлгуулахаа өөрөө мэдэх эрх нь нээгдэж байна. Холбогдох албаныхан эл журмыг боловсролын стандартад нэвтрүүлснээр сурагчдын мэдлэг тодорхой түвшинд сайжирна гэж тооцоолсон аж.
Багшийн ажлыг шинэ журмаар дүгнэнэ | ||
Үзсэн: 2423 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.