Монголын волейболын холбооны өсвөр үеийнхний Улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд үргэлжилж байна. Тус тэмцээнд хөвгүүд, охидын тус бүр 16 баг өрсөлдсөнөөс хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо.
Шилдэг найман багаас хөвгүүдээс “Хасу Мега Старс” клуб, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь аймаг, охидоос Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургууль, “Хилчин” клуб, Сэлэнгэ, Баянхонгор аймгийн багууд шалгарлаа. Өнөөдөр хагас шигшээ тоглолтууд болж, медалийн төлөө өрсөлдөх багууд тодорно. Тэмцээн өнөөдөр 09:00 цагаас Буянт-Ухаа спортын ордонд эхэлсэн бөгөөд маргааш алт, хүрэл медалийн төлөөх тоглолтууд болно.
Өнөөдрийн тоглолтын хуваарь:
Хөвгүүд:
-Сэлэнгэ vs Дундговь
-“Хасу Мегастарс” vs Өмнөговь
Охид:
-"БЗД-ийн 21 дүгээр сургууль" vs "Сэлэнгэ"
-“Хилчин” клуб vs Баянхонгор аймгийн багууд тус тус оноолт таарчээ.
Өсвөрийн волейболчдын хагас шигшээ тоглолтууд эхэллээ | ||
Үзсэн: 1493 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.