Шууд Chart

1 килограмм алт олборлож байгаа бол 1000 ширхэг мод тарь

2015-04-10 10:59:03

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Ойн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэхээр хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг өнгөрөгч хоёрдугаар сарын 17-ны өдөр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй хэмээн чуулганы хуралдаанд шилжүүлсэн юм.

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл таван зүйлтэй байхаар боловсруулжээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд өөрсдийнхөө саналыг хэлж, байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ойн тухай хууль болон байгаль орчны бодлогыг уул уурхайтай холбох хэрэгтэй гэсэн саналыг хэлсэн юм. Тодруулбал хуулийн төсөлдөө Нэг килограмм алт олборлож байгаа бол 1000 мод тарих гэх зэрэг гэсэн заалт оруулж болох юм гэлээ.
 
Харин Д.Хаянхярваа гишүүн Ой хамгаалагч нарын асуудлыг сайжруулах хэрэгтэй гэлээ. Учир нь ой хамгаалагч нар ажиллахад хүндрэл их байдаг учраас орон нутгийн цагдаа нартай хамтарч ажилладаг байж болно гэсэн юм. Түүнчлэн нөгөө талаасаа ой хамгаалагчид нэг газраа удахаар нутгийн иргэдтэй танилууд болчихоод хууль бус зүйлд хориг тавихаа болих тохиолдол байдаг гэсэн юм.
 
Ойн тухай хуулийн төслийг хэлэлцсэний дараа Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийднэ. Түүнчлэн чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тайлангаа тавина.
 
Гишүүдийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

1 килограмм алт олборлож байгаа бол 1000 ширхэг мод тарь  
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй