Шууд Chart

Сүхбаатар дүүргийн албан хаагчид“Амьдрал бэлэглэе” аянд нэгдлээ

2013-08-26 12:03:11

Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ,дүүргийн улаан загалмай нийгэмлэг хамтран  “Амьдрал бэлэглэе” өдөрлөг зохион байгуулж нийт 50 гаруй албан хаагчид сайн дураараа цусаа өгч, донорын эгнээнд нэгдлээ. Өдөрлөгийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн 17 хүний бүрэлдэхүүнтэй явуулын баг ажилласан байна.

Энэ үеэр иргэд цусны бүлгээ тодорхойлуулах, ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, В, С вирустэй эсэх зэрэг таван төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломж олгож байв. Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон Монголын донорын холбооноос энэ өдөрлөгт бусад байгууллагын ажилтнууд нэгдэж бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа хандивлахыг уриаллаа.

 

Нийтэлсэн: Web admin

Сүхбаатар дүүргийн албан хаагчид“Амьдрал бэлэглэе” аянд нэгдлээ  
Үзсэн: 1559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй