Шууд Chart

“Босоо Хөх Монгол” ТББ-ынхан Э.Бат-Үүлийг шууд нэвтрүүлэгт урьжээ

2015-04-10 13:15:50

Өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд “Босоо Хөх Монгол” Төрийн бус байгууллагын гишүүд Бурхан Халдун ууланд Өвөрмонгол залуустай маргаан үүсгэсэн хэрэг гарсан. Үүний дараа энэ сарын хоёрны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Өвөрмонгол иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан, уучлал гуйж “Энэ үйлдэл үнэхээр зохисгүй, бүдүүлэг явдал болсон байна. Манай улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт “Хүний эрх эрх чөлөө” гэсэн заалт бий. Бид ийм иргэдийнхээ өмнөөс ичиж байна. Би тэр иргэдийнхээ өмнөөс та бүгдээс уучлал хүсье” хэмээсэн юм.

Харин “Босоо Хөх Монгол” Төрийн бус байгууллагын гишүүд тухайн үед Бурхан Халдун ууланд хэсэг Өвөрмонгол залуус маргалдаж байхтай таарч улмаар учир зүйг нь олоод явуулсныг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдэд буруугаар ойлгууллаа хэмээн мэдэгдлээ. Тиймээс энэ асуудалд ойлголцолд хүрэхийн тулд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг телевизийн шууд ярилцлагад урьжээ. Түүнчлэн нэвтрүүлэгтээ ЦЕГ-ын дарга Р.Чингис, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар нарыг урьсан байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Босоо Хөх Монгол” ТББ-ынхан Э.Бат-Үүлийг шууд нэвтрүүлэгт урьжээ  
Үзсэн: 1243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй